ХҮМҮҮНЛЭГ - Хүсэлт тэмүүлэлтэй - Хариуцлагатай
Номт наран сургуулийн бага боловсролын сургалтын зорилго нь хүүхдийн зан төлөвийг бага наснаас нь тандан илрүүлж, сайн шинж чанаруудыг нь хөгжүүлэн, ёс суртахууныг төлөвшүүлж, хүмүүнлэг, шударга, эх оронч, хөдөлмөрч иргэний суурь чадамжуудыг суулгахад чиглэсэн байдаг ба дараах 3 төрлийн жигд хамруулан сургах сургалтын үйл ажиллагааг явуулдаг.
Үндсэн сургалт |
Сургуулийн онцлог, хэв шинжийг үндэсний цөм хөтөлбөрт шингээн өргөтгөж монгол хэл, математик, хүн нийгэм, байгаль шинжлэл, биеийн тамир, урлаг соёлын хичээлүүд бүхий академик сургалтын явуулдаг. |
Нэмэлт сургалт |
Суралцагчийн гарааны үнэлгээ мэдлэгийн ялгаатай байдлыг харгалзан, суралцах арга барил, чадварыг тодорхойлон, гарааны бодит үнэлгээг тогтоон, цагийн уян хатан зохицуулалт бүхий сургалтын төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлэх, сурлагын ахиц, бууралт, амжилтыг үнэлж дүгнэх үйл ажиллагааг явуулдаг ба нэмэлтээр япон хэл I ангиас, англи хэлний Pearson олон улсын хөтөлбөр II ангиас, сэтгэл зүйн боловсрол олгох “Вee" хөтөлбөр I ангиас, математик сонгон II ангиас тус тус ордог. |
Хөгжүүлэх сургалт |
Тэгш хамруулан сургах зорилтын хүрээнд уран зураг, бүжиг, соробан сампин, шатар, хөгжилтэй мэдээлэл зүй Code.org, STEM хөтөлбөр Bricks4Kidz, шинжлэх ухааны туршилтад хөтөлбөр Nutty Scientist зэрэг олон төрлийн хөгжүүлэх сургалтад бүх суралцагчид жигд хамрагддаг. Мөн төгөлдөр хуур, морин хуур, сагсан бөмбөг, бүжиг зэрэг дугуйлангуудад сонгоноор суралцах боломжтой. |