Хүмүүнлэг - ХҮСЭЛ ТЭМҮҮЛЭЛТЭЙ - Хариуцлагатай
Номт наран сургуулийн суурь боловсролын сургалтын зорилго нь хүүхэд эх орныхоо үнэт зүйлсийг танин мэдэх, соёл, уламжлал, ёс заншлаа өвлөн авах, хүнийг хүндлэх, дээдлэх, хайрлах, туслах сан зан чанар, харилцааны зөв хэм хэмжээг өдөр тутмын амьдралдаа баримтлан, сурч мэдэх хүсэл тэмүүллээр дүүрэн бусадтай хамтарч, харилцан нэгнээ дэмжин суралцах, бусдад өөрийгөө ойлгуулах, өөрийгөө удирдан гэр бүл, анги хамт олондоо хүнлэг, чин сэтгэлээр хандах, бие даан сурч, амьдрахад шаардагдах мэдлэг, чадваруудыг олгон хөгжүүлэхэд чиглэгддэг.
Үндсэн сургалт |
Шинжлэх ухааны суурь мэдлэг, ойлголтууд, үндэсний бичиг, уран зохиол, түүх, нийгэм соёл, гоо зүйн мэдлэг олгох үндэсний цөм хөтөлбөрийн хичээлүүд өргөтгөсөн хэлбэрээр явагддаг. |
Нэмэлт сургалт |
Суралцагчийн гарааны үнэлгээ, сурлагын ахиц, бууралт, амжилтыг үнэлж дүгнэх үйл ажиллагаа явагддаг ба нэмэлтээр япон, англи хэлний хичээлийн олон улсын шалгалтуудын бэлтгэл, насны онцлогт тохирсон сэтгэл зүйн боловсрол олгох “Вee" хөтөлбөр, компьютерийн шинжлэх ухааны Code.org хөтөлбөрийн хичээлүүд болон бусад шаардлагатай судлагдахууны давтлага хичээлийг үр дүнтэй хэрэгжүүлэн үнэлж дүгнэдэг. |
Хөгжүүлэх сургалт |
Харилцаа, хандлага, амьдрах ухааны мэдлэг, чадваруудыг олгон хөгжүүлэх сурагчдын өөрөө удирдах зөвлөлийн олон төрлийн клубүүдээс гадна сагсан бөмбөг, гар бөмбөг, бүжиг, уран зураг, керамик урлал, шатар, мэтгэлцээн зэрэг дугуйлан секцүүдэд хамрагдан суралцах боломжтой. |