Хүмүүнлэг - Хүсэл тэмүүлэлтэй - ХАРИУЦЛАГАТАЙ
Номт наран сургуулийн бүрэн дунд боловсролын сургалтын зорилго нь хувь хүн биеэ зөв, боловсон, эрүүл авч явах, ёс зүй, зан суртахууны үнэт зүйлсийг өөртөө бүрэн шингээх, хөдөлмөрт суралцах, байгаль, экологи, нийгэмтэй зүй зохистой харьцан амьдрах чадвартай, нэр төрөө эрхэмлэдэг, тэсвэр хатуужилтай, харилцааны соёлтой, хариуцлагатай, ажил мэргэжлийн чиг баримжаатай иргэнийг төлөвшүүлэхэд оршино.
Үндсэн сургалт |
Байгаль, нийгмийн ухааны заавал судлах болон сонгон судлах хичээлүүд, гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалт, дотоодын их дээд сургуульд элсэн суралцах элсэлтийн ерөнхий шалгалтын бэлтгэл болон бусад олон улсын шалгалтын бэлтгэл сургалтууд явагддаг. |
Нэмэлт сургалт |
Заавал судлах болон сонгон суралцах хичээл судлагдахууны давтлага, япон хэлний түвшин тогтоох JLPT шалгалт болон англи хэлний түвшин тогтоох IELTS шалгалтын бэлтгэл, өсвөр насныханд зориулсан сэтгэл зүйн боловсрол олгох “Вee" хөтөлбөр, компьютерийн шинжлэх ухааны Code.org хөтөлбөрийн хичээлүүд ордог. |
Хөгжүүлэх сургалт |
Харилцаа, хандлага, амьдрах ухааны мэдлэг, чадваруудыг олгон хөгжүүлэх сурагчдын өөрөө удирдах зөвлөлийн олон төрлийн клубүүдийг удирдан зохион байгуулах, сайн дурын болон нийгэмд чиглэсэн үйл ажиллагааны төсөлт хичээлүүд, сагсан бөмбөг, гар бөмбөг, бүжиг, уран зураг, керамик урлал, шатар, мэтгэлцээн зэрэг дугуйлан секцүүдэд хамрагдан суралцах боломжтой. |
Дэмжих үйл ажиллагаа |
Төгсөх болон ахлах ангийн суралцагчдад зориулан гадаад, дотоодын их дээд сургуулиудад ямар мэргэжлээр хэрхэн элсэн суралцах, тэтгэлэг авах, үүний тулд юу бэлтгэх, хичээл сонголтоо яаж хийх, хэрхэн амжилттай суралцах, эссэ бичих зэрэг зөвлөн чиглүүлэх үүрэг бүхий Консулар багш томилогддог. |