Сургууль бол суралцагчид, багш ажилчдын хоёр дахь гэр юм.
Тиймээс тэднийг эрүүл аюулгүй, шинэ хоол хүнсээр хангах үүднээс халуун хоол үйлдвэрлэлийн иж бүрэн тоног төхөөрөмжүүдийг сургуулийн гал тогоонд суурилуулан, хүүхдийн хоолны мэргэжлийн хоол зүйч, өндөр ур чадвартай тогооч нарын баг хамт олон сургуулийн эмч, дотоод хяналт дор эрүүл ахуйн шаардлагыг бүрэн хангаж, технологийн дагуу үйлдвэрлэсэн чанартай халуун хоол хүнсээр өдөр бүр үйлчлэн ажиллаж байна.