Боловсрол шинжлэх ухааны яамны "Гадаад хэлний боловсролын стандарт" 2005, Европын холбооны "Европын холбооны улсуудын олон хэлний суурь хөтөлбөр" 2001, Япон сангийн "Япон хэлний боловсролын стандарт" 2010 -т тулгуурлан "Монголын япон хэлний боловсролын стандарт"-ийг хангасан хөтөлбөрийг боловсруулан нэгдүгээр ангиас эхлэн суралцагчийн анги бүлэг, нас сэтгэхүйн онцлогт тохируулан дараах агуулгын хүрээнд явуулдаг ба дунд, ахлах ангид олон улсад нэгэн зэрэг явагддаг япон хэлний төвшин тогтоох JLPT - Japanese Language Proficiency Test шалгалтын бэлтгэл сургалтыг явуулан япон улсын их дээд сургуулиудад амжилттай элсэн суралцах боломж, гарцуудыг нээн зөвлөн чиглүүлж өгдөг.