Англи хэл

Pearson олон улсын англи хэлний хөтөлбөрийн хичээлийг хоёрдугаар ангиас эхлэн заадаг ба тус хөтөлбөр нь GSE (Global Scale of English) үнэлгээний нарийн хэмжүүрээр системчлэгдэн боловсруулагдаж ямар чадварыг аль түвшинд эзэмшүүлэх ёстойг сурах бичиг бүрээр тодорхойлон дунд ангид BBC, Pearson хамтран зохиосон 21-р зууны 4Cs ур чадварыг эзэмшүүлэх контентуудыг агуулснаараа давуу талтай. Мөн ахлах ангид англи хэлний төвшин тогтоох IELTS (International English Language Testing System) шалгалтын бэлтгэл сургалтыг явуулдаг.

Pearson хөтөлбөрийн орчин үеийн дижитал ухаалаг шийдлүүд:
- Багшийн сургалтын бүрэн платформ
- Сурагчийн гэрийн даалгавар, үнэлгээний цахим платформ
- Орчин үеийн агуулга, арга зүй бүхий сурах бичиг
- Багшийн нэмэлт сургалтууд
- Олон улсын сертификаттай шалгалтууд (PEIC, PTE-Academic, IELTS score)

Бага анги Дунд анги Ахлах анги

Интерактив арга зүйгээр дамжуулан өдөр тутмын яриа, үг хэллэгийг ойлгож, хэрэглэж чаддаг

Англи хэлээр дамжуулан 21-р зууны 4Cs ур чадварууд: бүтээлчээр сэтгэх (creative thinking), эргэцүүлэн бодох (critical thinking), хамтран ажиллах (collaboration), харилцаа (communication)-ны чадваруудыг эзэмшсэн, цахим зөв хэрэглээг мэддэг 21-р зууны 4Cs ур чадваруудаас гадна англи хэлний ахисан түвший мэдлэгтэй, олон улсын шалгалтын оноотой