Хамт олон

Ерөнхий боловсролын салбартаа олон жилийн туршлагатай мэргэжлийн удирдлага, менежментийн баг боловсролын үйлчилгээний сэтгэл ханамж, сургалтын чанарыг хадгалан, сайжруулах зорилго бүхий хүний нөөцийн тогтвортой бодлого баримталж, байгууллагын соёлыг эрхэмлэсэн, багшийн залгамж холбоог хадгалсан монгол, япон, словени, филиппин 95 багш ажилчдыг бүрдүүлэн 8 алба, нэгдэлтэйгээр сургалтын үйл ажиллагааг явуулж байна.

Нийт багшийн 60 гаруй хувь нь мэргэжлийн тэргүүлэх, заах аргач зэрэгтэй ажиллаж байгаа ба “Боловсролын ерөнхий газар”, “Нийслэлийн боловсролын газар”, “Багшийн мэргэжил дээшлүүлэх институт” зэрэг байгууллагуудын хуваарьт сургалтуудад багш нар хамрагдахын зэрэгцээ салбарын хууль, эрх зүйн мэдлэг, мэргэжлийн ур чадвар, багшийн ёс зүй, харилцаа хандлагыг сайжруулах дотоод сургалтуудыг явуулж, байгууллагын NNTeam соёлыг бэхжүүлэн ажилладаг.